Шууд Chart

Баянхошуунд агаарын бохирдол хамгийн их байна

2025-01-11 10:25:21

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөөдөр 10:00 цагийн байдлаар Баянхошуунд агаарын бохирдол маш их буюу 379 гэж заажээ.  Харин Нисэх, МҮОНРТ, Мишээл экспо, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл, Ургах наран, 5 буудал орчимд агаар бохирдол бага буюу 108-184 гэж заасан байна.

Нэг цэгт агаарын чанарын хэмжигч ажиллахгүй байна.

Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.

Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.

Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.

Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.

Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Та өөрийн амьдарч, ажиллаж буй байршилд агаарын бохирдол ямар түвшинд байгааг эндээс хараарай.



Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. "Их бохирдолтой" үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай.

Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүхийг зөвлөж байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

Баянхошуунд агаарын бохирдол хамгийн их байна  
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй