Шууд Chart

Өвөрхангай аймагт эд, эсийн оношилгоог цахимаар буюу Улаанбаатарыг зорилгүйгээр хийдэг болно

2025-01-11 13:52:40

Өвөрхангай аймгийн БОЭТ-д “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд  Олон улсын дэвшилтэд технологийг ашигласан Зайн оношилгооны төвөөр дамжуулан Улаанбаатарын лавлагаа шатлалын эмнэлгийн түвшний онош тавих аппаратыг суурилуулсан. Энэ төвийн ашиглалт бусад аймгуудтай харьцуулахад Өвөрхангай аймагт харьцангуй өндөр байгааг БОЭТ-ын хамт олон онцолж иргэд рүү чиглэсэн чухал бодлогын ажил болсонд талархал илэрхийлэв. Баруун болон төвийн бүсийн эмнэлгийн зонхилон тохиолдох зүрхний шигдээс, тархины харвалт, судасны гэмтэл болон эмгэг, эх барихын  яаралтай тусламжийг иргэдэд ойртуулах их ажлын гараанууд эхэллээ. 2028 он гэхэд ард иргэдээ төрөлжсөн эмнэлгийн тусламжийг амьдарч буй орон нутагтаа авдаг болгохоор өргөтгөсөн багаар ажиллалаа.

Сүүлийн 2 аймгийн тухайд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчтэй хамтран ажиллаж байгаагаараа илүү онцлог бөгөөд Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан шийдвэрлэж өглөө.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Өвөрхангай аймагт эд, эсийн оношилгоог цахимаар буюу Улаанбаатарыг зорилгүйгээр хийдэг болно  
Үзсэн: 507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй