Ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Үүнийгээ ихэвчлэн сургалтын төлбөр төлөх, байр, автомашин худалдан авах зэргээр ахмад настан өөртөө биш үр хүүхдэдээ зориулан авч байна. Энэ нь ахмадууд амьжиргаагаа ч залгуулж чадахгүй, ядууралд өртдөг.
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Ахмад настны тухай хуульд аав, ээж, өөв ,эмээгийнхээ тэтгэврийн зээлийг авч зориулалтын бусаар ашигласан тохиолдол эрүүгийн хариуцлага хүлээдэг тогтолцоотой болсон байгаа. Бид Монголбанктай хамтарч ажиллаж байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ямар болж байна гэдэг асуудлаар Монголбанканд хандсан.
Арилжааны банкнуудад тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар, тэтгэврийг 100 хувь барьцаалж олгож байгааг 70/30 болгох шаардлагатай. Ер нь манайх улс шиг 24 сараар тэтгэврээ барьцаалж зээл авдаг улс орон байдаггүй. Үүнийг хар зээл гэж нэрлэдэг юм байна” гэв
Л.Энх-Амгалан: Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, хугацааг багасгах талаар Монголбанканд хандсан | ||
Үзсэн: 2577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.