Шууд Chart

Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэхээр төлөвлөж байна

2025-01-12 14:29:18

Манай улсад оршин суух зөвшөөрөлтэй 135 орны 31 мянга 800 гаруй гадаадын иргэн байна.

Монголд ажиллаж, амьдарч байгаа эдгээр гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг 7-8 байгууллага байна.

Энэ байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэхээр төлөвлөж байна. Ингэснээр олон шат дамжлагыг хялбарчлах, шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ гэж Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр хэллээ.

Өнгөрсөн онд виз, оршин суух зөвшөөрлийн бүх төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулснаар 653 мянга 500 гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлжээ.

Ингэснээр өдөрт 240-520 иргэн биечлэн ирж үйлчилгээ авдаг байсан нь 5-8 болж буурсан. Цахимаар 700-1000 гаруй хүсэлт хүлээн авч шийдвэрлэлт ч шуурхай болсон зэрэг эерэг үзүүлэлттэй байна.


Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэхээр төлөвлөж байна  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй