Дэлхийн Оюутны өвлийн Универсиад наадмын 32 дахь удаагийн тэмцээн, Итали улсын Турин хотод өнөөдөр нээлтээ хийнэ. Энэхүү арга хэмжээнд 57 орны 2,500 гаруй оюутан тамирчид Пиемонт мужийн нийслэл Турин болон түүний ойролцоох тэмцээний жижиг хотуудад цуглаад байгаа аж.
Универсиадын танхимын болон гадна орчинд зохиогддог спортын төрлүүдээр явагдаж, 11 спортын төрөлд, 96 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монгол улсын баг 12 тамирчинтайгаар 13 төрлийн спортоос 5 төрөлд оролцоно. Тодруулбал, уран гулгалт, шорт трейк, уулын цана, гүйлтийн цана, снөүборд оролцож байна.
"Универсиад 2025" наадмын нээлт өнөөдөр болно | ||
Үзсэн: 401 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.