Шууд Chart

Mөнгөний нийлүүлэлт 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ

2025-01-14 11:13:24

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 43.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос  5.7 (15.2%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.9 (28.8%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 1.8(19.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Бага мөнгө (M1) 2024 оны 12 дугаарсарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 11.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 936.6(8.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оноос 1.8(18.6%) их  наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 10.7 (91.6%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 977.9 (8.4%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна. Бараг мөнгө 2024 оны 12 дугаар  сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 31.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 891.2 (2.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оноос 3.9 (14.0%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бараг мөнгөний 22.1 (69.7%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.9 (15.3%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.7 (14.9%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

Mөнгөний нийлүүлэлт 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ  
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй