Шууд Chart

Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд анх удаа снөүбоард төрлөөр монгол тамирчин оролцож байна

2025-01-14 15:22:31

Монгол улсын снөүбоардын үндэсний шигшээ багийн тамирчин, “Эхлэл” клубийн тамирчин Г.Ганзориг Итали улсад 2025 оны 1 дүгээр сарын 13-23-ны хооронд зохион байгуулагдаж буй Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байна.

Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас Монголын Цанын холбооны уулын цана, гүйлтийн цанын төрөл, Монголын мэргэжлийн снөүбоардын холбооноос анх удаа тус спортын хоёр төрлөөр оролцож байгаа аж.  

Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ганзориг нь 2019 оноос хойш снөүбоардоор тасралтгүй хичээллэж ирсэн бөгөөд Монгол Улсын снөүбоардын гурван удаагийн аварга, Улаанбаатар хотын аварга, Монголын бүх ард түмний их наадамд фрийстайл төрөлд алтан медаль, слалом төрөлд мөнгөн медаль эзэлж байсан билээ.

Мөн 2023 оны АНУ-д зохион байгуулагдсан Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд снөүбоардын төрөлд оролцож слалом төрөлд 24 байр, жиант слалом төрөлд 23 байр, 2024 онд БНХАУ-д зохиогдсон Олимпын онооны эрхийн тэмцээнд 7 байр, Азийн цомын тэмцээнд 26 байрт орсон эзэлж Монголын анхны шинэ снөүбоардын рекорд тогтоосон тамирчин. Снөүбоардын спорт нь өвлийн Олимпын наадмын төрөлд багтдаг бөгөөд сүүлийн жилүүдэд Монголд эрчимтэй хөгжиж байгаа спортуудын нэг юм.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд анх удаа снөүбоард төрлөөр монгол тамирчин оролцож байна  
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй