Шууд Chart

"Хаан туульсын өргөө" нээлтээ хийж байна

2014-09-11 11:23:16

Улаанбаатар хотод “Хаан туульс, туулийн өргөө”- г нээх нээлтийн ёслолын арга хэмжээг ССАЖЯамны Соёлын Өвийн Хэлтэс, Соёлын Өвийн Төв, Богд хааны ордон музейн захиргаа хамтран Богд Хааны Ордон Музейд өнөөдөр зохион байгуулж байна.

Монгол тууль бол монголчуудын эх байгалиа хамгаалах, байгаль дэлхийтэйгээ хэрхэн зохицон амьдарч ирсэн зан заншил, эх оронч үзэл, нэгэн гэр бүлээс эхлээд нутаг ус, улмаар улс үндэстнийхээ түүх бахархлыг ам дамжуулан хүүрнэж, хойч үеэ хүмүүжүүлэн төлөвшүүлж ирсэн нандин уламжлал болж ирснийг сэргээхэд энэхүү "Хаан туульсын өргөө" чухал ач холбогдлоо өгөх юм.
Үндэснийхээ соёлын уламжлалыг хадгалах, хөгжүүлэхээр зорьж буй энэ үед ардын аман соёлын талаарх ард иргэдэд ойлгуулан мэдрүүлэхэд уг өргөөний ач холбогдол оршино.
 
Энэхүү өргөө нээгдэх нь Монгол үндэсний уламжлалт түүх соёл, ёс заншлын талаарх ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой билээ.
Түүнчлэн Монгол туулийн урлагийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтэд ихээхэн нөлөө үзүүлж Монгол туулийн бүх төрөл зүйлийг хамарсан дуу, дүрс бичлэг, гар бичмэлийн эх хэрэглэгдэхүүний хөмрөг бүрдэх аж.
 
Мөн ардын аман өвийг уламжлуулан хойч үедээ сургаж, өвлүүлэн уламжлуулж, улсын нэгдсэн бүртгэлд хамруулах юм байна. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Хаан туульсын өргөө" нээлтээ хийж байна  
Үзсэн: 1302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй