
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан “Улаанбаатар хотыг 2025 оны дэд бүтцийн жил болгон зарласантай холбогдуулж тулгамдсан асуудал болох утаа болон түгжрэлийн эсрэг бүтээн байгуулалтад хандив тусламжийг чиглүүлэх уриалга гарсан. Энэ хүрээнд төрийн өмчийн үйлдвэрийн газрууд татварын хөнгөлөлт дэмжлэгийг Улаанбаатар хотын утаа түгжрэлийн эсрэг зориулахаар гаргасан. Нарийвчилж журамлах шийдвэр өнөөдөр гарсан байгаа.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж болон нэр бүхий гишүүд танилцуулсан. Бидэнд албан ёсоор судалгаа тооцлол нь хараахан ирээгүй байна. Албан ёсоор ирэхээр нь мэдээлэл өгнө.
НӨАТ төлөгч нарын 10 хувь нь нийт НӨАТ- ын орлогын 60 хувийг бүрдүүлж байдаг. Хавтгайруулж хөнгөлөлт эдлүүлэх бус аль болох бага орлоготой хэсэг рүүгээ илүү их НӨАТ- ын хөнгөлөлт тавьж өгөх цогц татварын шинэчлэлийн хуулиудаа өргөн бөрихаар Засгийн газар бэлдэж байна.
Нэг, хоёр, гуравдугаар сард бүтэн татвар төлөгчдийн дунд хэлэлцүүлэг хийнэ. Санал асуулга аваад эхэлсэн. УИ Х-ын намрын чуулган завсарлангуут олон нийтийг хамруулсан дунд шатны аж ахуй нэгжүүд үйлдвэрлэлийг хамруулсан хэлэлцүүлэг болно” гэв.
Б.Жавхлан: Хаврын чуулганаар татварын багц хуулийн өөрчлөлт шинэчлэлийг өргөн барина | ||
Үзсэн: 710 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.