Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн байгууллагын албан тушаалтнаас иргэд аж ахуйн нэгж байгууллагад учруулсан хохирлыг хэрхэн эргэн төлүүлэх талаарх асуудлыг хэлэлцжээ. Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр "Буруутай албан тушаалтнууд иргэдийг хохироодог, хууль бусаар ажлаас нь халдаг. Аж ахуй нэгж байгууллагыг хохироодог.
Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам, улсын ерөнхий прокурор, ерөнхий аудитад шаардлага хүргүүлж, нэгдсэн мэдээллийн бааз үүсгэнэ. Ингэснээр төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргадаг байх зарчмын хүрээнд Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Өнөөдөр бодит байдал дээр нэг хүнийг үндэслэлгүй халсан нь шүүхээр тогтоогддог. Тэр хүний цалинг төрөөс гаргаж өгдөг. Эргээд буруутай албан тушаалтан тэр мөнгийг төлдөггүй байх тохиолдол байна. Тодорхой албан тушаалтны шийдвэрийн улмаас аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлыг төр гаргаж өгдөг.
Буруутай албан тушаалтан хариуцлага хүлээдэггүй, мөнгө гаргадаггүй. Цаашдаа төрд учруулсан хохирлоо албан тушаалтнууд өөрсдөө төлдөг байх журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Сүүлийн таван жилийн байдлаар 60 тэрбум төгрөгийн хохирол улсад учирсан. Үүнийг буруутай албан тушаалтнууд эргэж төлөөгүй байна” гэв
О.Алтангэрэл: Буруу шийдвэр гаргасан албан тушаалтнууд төрд учруулсан хохирлоо өөрсдөө төлдөг байх журмыг баталсан | ||
Үзсэн: 1006 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.