1759 онд: Их Британийн музей үүд хаалгаа нээв.
1870 онд: "Харперс Уийкли" сэтгүүлд анх удаа улстөрийн шог зургийн хэсэгт Ардчилсан Намыг "Илжиг"-ээр зүйрлэсэн байна. Ингэснээр Ардчилсан намыг илжигээр зүйрлэн үзүүлэх болсон юм.
1889 онд: Пембертоны анагаах ухааны компани Кока-Кола компани болж нэрээ өөрчилжээ. Тэд Атланта хотод шинээр байгуулагдсан юм.
1892 онд: Сагсанбөмбөгийн анхны дүрмийг Жеймс Нейсмит тодорхойлон гаргажээ.
1910 онд: АНУ-ын Вайоминг мужид тухайн цаг үеийнхээ дэлхийн хамгийн том далан болох "Баффало Билл" даланг барьж дуусгажээ. Энэ далан нийт 99 метр өндөр юм.
1919 онд: Германы хамгийн алдартай социалист тэмцэгчид болох Роза Люксембург, Карл Лайбнехт нарыг Германы сайн дурын цэргийн анги устган хөнөөснөөр "Спартакын бослого" намжжээ.
1936 онд: Дэлхийн хамгийн анхны шилэн барилга АНУ-ын Охайо мужийн Толедо хотод баригджээ. Уг барилгыг "Оуенс Иллинойн шил" компани эзэмшдэг байсан юм.
1943 онд: АНУ-ын Батлан хамгаалах яамны төв байр буюу "Пентагон"-ны барилгын ажил Виржиниа мужийн Арлингтон хотод эхэлжээ.
1962 онд: Европын хамгийн эртний гар бичмэл болох Дервенигийн гар бичмэл Грекийн хойд хэсгээс олджээ. Уг гар бичмэл МЭӨ 340 онд хамаарч байсан юм.
1991 онд: Кувейтыг эзлэн түрэмгийлсэн Иракын армид НҮБ-аас өгсөн цэргээ гаргах хугацаа дуусгавар болж, дараа өдөр нь "Цөлийн шуурга" ажиллагаа эхэлсэн байна.
2001 онд: Хүн бүр хүссэн мэдээллээ нэмж болох цахим нэвтэрхий толь болох "Википедиа" байгуулагджээ.
2005 онд: Европын сансар судлалын агентлагын хөөргөсөн "SMART-1" хөлөг дэлхийн дагуул болох сарын үндсэн химийн бодис нь кальци, хөнгөн цагаан, силикон, төмөр болохыг тогтоов.
2009 онд: АНУ-ын иргэний агаарын тээврийн нисгэгч ахмад Чесли Салленжер Хадсон голд ослын буулт хийв. Агаарт хөөрснөөс хэдхэн минутын дараа нисч буй шувуун сүрэгтэй мөргөлдсөн онгоцыг аварч, Хадсон Голд тэр дундаа олон хүний амьдардаг бүс нутаг орчимд ослын буулт хийж, зорчиж явсан 155 хүнийг бүгдийг нь аварч чадсан юм.
Хэдийгээр сүүлд нь олон удаагийн шүүх хурлаар орсон ч түүнийг америкчууд "Салли" хэмээн хүндэтгэж, хожим нь кино хүртэл хийн алдарыг нь мөнхөлсөн байдаг.
Энэ өдөр дэлхийн түүхэнд... | ||
Үзсэн: 467 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.