Шууд Chart

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой

2025-01-15 10:05:31

НӨАТ-ын урамшууллын 2025 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 15-нд 13:00 цагт Ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иргэн та 2024 оны 12 дугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдах боломжтой. 

Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нь нэмэгдүүлэн олгодог болсон.

 

Нийтэлсэн: О.Ундармаа

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой  
Үзсэн: 669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй