Говь-Алтай аймагт 17 төрлийн сургалт, дугуйланд өнөөдрийн байдлаар 500 гаруй хүүхэд хичээллэж байна.
Үүнээс зорилтот бүлгийн 120 гаруй хүүхэд хөнгөлөлттэй болон үнэгүй суралцдаг.
Түүнчлэн үндэсний хөгжим, сэтгэх чадвар, яруу найраг гэсэн 3 дугуйланг сонирхсон хүүхэд бүхэн үнэгүй суралцах боломжтой гэлээ.
Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгаалал хариуцсан мэргэжилтэн н.Цээпилмаагийн яриаг сонсоно уу.
Мөн ханиад, томуугийн халдвар дэгдэлтээс сэргийлж дугуйланд хичээллэдэг хүүхдүүдээ дулаан хувцаслах, хувийн ариун цэврээ сайн сахих шаардлага тавьж хэвшүүлсэн талаар нэмж хэллээ.
Говь-Алтай аймагт 17 төрлийн сургалт, дугуйланд 500 гаруй хүүхэд хичээллэж байна | ||
Үзсэн: 327 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.