Шууд Chart

ОХУ руу 400 тонн адууны мах гаргана

2014-09-11 12:15:55

Хойд хөршийн төрийн тэргүүн хэдхэн хоногийн өмнө манай улсад айлчилж монгол малын мах эрүүл ахуйн шаардлага хангаж байвал импортлох сонирхолтой байгаагаа хэлсэн юм. 

Оросын тал мах, махан бүтээгдэхүүн дээр маш өндөр шаардлага тавьдаг бөгөөд сүүлийн гурван жил мал, амьтны гоц халдварт өвчин Монголд гараагүй байх ёстой гэж шаарддаг байна.

Тиймээс их хэмжээгээр мах экспортлож, малчдын орлогыг нэмэгдүүлэх, улмаар мал аж ахуйн орны жишгээр зах зээлээ хөгжүүлэх боломж бидэнд хомс байдаг.

Гэхдээ мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд чамлахааргүй хөгжиж байгаа учраас махны экспорт нэмэгдэх нь цаг хугацааны асуудал болоод байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд багахан хэмжээгээр мах экспортлож байсан “Мах импэкс” компани ОХУ руу дахин адууны мах гаргаж эхэлжээ. Энэ талаар тус компанийн захирал Б.Бадмаагаас тодруулахад, "Бид одоо бэлтгэл ажилдаа ороод байна. Хараахан гарч эхлээгүй. Зөвхөн адууны мах л гаргана. Энэ асуудал нь сарын өмнөөс яригдаж эхэлсэн. ОХУ-аас мах тээвэрлэх машинууд нь манай улсад ороод ирчихсэн байгаа. Эхний ээлжинд 400 тонн мах гаргахаар бэлтгэсэн. Нэг удаад 20 тонноор нь адууны мах гарна" гэсэн юм. 

 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

ОХУ руу 400 тонн адууны мах гаргана  
Үзсэн: 1646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй