Шууд Chart

Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа

2025-01-15 12:25:02

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Улсын дээд шүүх мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхтэй холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн энэ хууль болон бусад хуульд нийцүүлэн батална” гэж заажээ. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар тогтоолоор “Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журам”-ыг баталсан.

Энэхүү журмыг Улсын дээд шүүхийн цахим хуудаст байршуулжээ.

 

Нийтэлсэн: О.Ундармаа

Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа  
Үзсэн: 271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй