Шууд Chart

“Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна

2025-01-15 12:49:16

Нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүс хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууц санал болгохын тулд “Залуус-1” хорооллыг барихаар төлөвлөсөн.

Орон сууцны хотхоныг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутагт байрлах 57 га талбайд барихаар газрыг нь шийдсэн.

Хороолол ашиглалтад орвол 5616 айл амьдрах боломжтой.

Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлчилгээний байгууламж, спорт цогцолбор, мэдээлэл технологийн парк, төрийн зарим байгууллагыг тэнд төвлөрүүлэхээр зорьжээ.

Одоогоор төслийн явц 10 хувьтай байна.

Төслийг дуусгахад БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооноос хөрөнгө оруулах хүсэлтэйгээ илэрхийлсэн талаар салбарын яам мэдээллээ.  


“Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна  
Үзсэн: 351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй