Шууд Chart

Сүүлийн 5 жил албан тушаалтнуудын төрд учруулсан хохирол 60 гаруй тэрбум төгрөг давжээ

2025-01-15 14:29:34

Сүүлийн 5 жилийн байдлаар албан тушаалтнуудын төрд учруулсан хохирол 60 гаруй тэрбум төгрөг давсан.

Энэ байдалд цэг тавьж буруутай албан тушаалтнаар хохирол барагдуулах ажлыг эхлүүлнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдлээ.

Төрийн албан хаагчийг чөлөөлөх шийдвэр гаргахдаа Засгийн газар, төрийн байгууллагууд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчдөг. Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх асуудал газар авсан.

Үүнээс үүдэн албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас улсын төсвөөс үр ашиггүй зардал гарч байна. Тодруулбал, хэн нэгнийг ажлаас халсан нь хууль бус гэж шүүх тогтооход халагдсан ажилтанд учирсан нөхөн төлбөрийг шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны халааснаас гаргуулж эргэн төлүүлэх хуультай. Гэвч хуулийн энэ заалт амьдралд хэрэгжихгүй байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэллээ.  


Сүүлийн 5 жил албан тушаалтнуудын төрд учруулсан хохирол 60 гаруй тэрбум төгрөг давжээ   
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-15 16:44
За болилдоо.Юун 60 тэрбумаар тогтох уу
Байгал [127.0.0.xxx] 2025-01-15 14:58
Маш удаан ярилаа .Хурдан хэрэгжүүлээч юу хүлээгээд бгаа юм бэ. Ярьсаар байтал чинь олигарахууд төр унагаах жагсаал хүртэл хийх боллоо Бүгдийг нь хорьж баривчлаач

Бидэнтэй нэгдээрэй