Шууд Chart

ААН-үүд шимтгэлээ хугацаандаа төлөөгүйгээс Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа хойшилж байна

2025-01-15 14:37:45

Даатгуулагч нийт 24 сар, үүнээс сүүлийн 9 сар тасралтгүй Ажилгүйдлийн даатгалд хамрагдсан тул тэтгэмж авах эрх үүснэ.

Энэхүү тэтгэмжийг хуульд зааснаар ажлын 76 хоногийн хугацаанд хуваан олгодог. Нийгмийн даатгалын сан нь орлогоороо зарлагаа санхүүжүүлдэг. Гэвч сүүлийн үед ААН-үүд шимтгэлээ хугацаанд нь төлөхгүйгээс Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа хойшилж байна.

Он гарснаас хойш 3700 гаруй иргэн тэтгэмж авах байсан бол одоогийн байдлаар 1700 гаруй иргэнд л тэтгэмж олгожээ.

НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын Ахлах мэргэжилтэн н.Бямбадуламын яриаг сонсгоё. 


ААН-үүд шимтгэлээ хугацаандаа төлөөгүйгээс Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа хойшилж байна  
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-16 14:10
bi 1jil 7sar niigmiin daatgal told ajlasa gard 4sar bolj bn awhu

Бидэнтэй нэгдээрэй