НӨАТ-ын урамшууллын 2025 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 15-нд 13:00 цагт Ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Тодруулбал, энэ удаагийн тохиролд 2024 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулан и-баримт сугалааны тохирол боллоо. Сугалаанд бүртгүүлсэн 51 672 212 баримт оролцжээ.
Сугалаанд гарч ирсэн тохирлын үндсэн тоо: 99135081
Сүүлийн 3 орон таарсан: 46236 азтан
Сүүлийн 4 орон таарсан: 4650 азтан
Сүүлийн 5 орон таарсан: 476 азтан
Сүүлийн 6 орон таарсан: 49 азтан
Сүүлийн 7 орон таарсан: 5 азтан
Сүүлийн 8 орон таарсан буюу супер азтан: 1 тус тус тодорч, нийт 51 417 иргэн азтан болжээ.
НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 51.417 азтан тодорчээ | ||
Үзсэн: 954 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.