
Италийн Турин хотод Дэлхийн оюутны спортын өвлийн XXXII Универсиад наадам нэгдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд болж байна. Энэ удаагийн наадамд 57 орны 2000 орчим тамирчин спортын 11 төрөлд 96 багц медалийн төлөө өрсөлдөх бол манай улсаас спортын 5 төрөлд дөрвөн дасгалжуулагчийн удирдлага дор 12 тамирчин хурд хүчээ сорьж байна.
Тус наадмын шорт трейкийн төрөлд дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Б.Гэрэлтуяа, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү нар өрсөлдөх бол уран гулгалтын төрөлд дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл оролцоно. Харин гүйлтийн цанын төрөлд дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор О.Золбаяр, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ, уулын цанын төрөлд дасалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор А.Сондорбаяр, О.Өсөх-Ирээдүй, А.Итгэл, снөүбоардын төрөлд Г.Ганзориг өрсөлдөх юм.
Монголын баг тамирчидаас онцолбол, снөүбордын төрөлд оролцох Г.Ганзориг нь Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд өрсөлдөх анхны монгол тамирчин болж байгаа ба тэрбээр энэ төрөлдөө Монгол Улсын гурван удаагийн аварга, Монголын бүх ард түмний спортын их наадмын алт, мөнгөн медальт тамирчин юм.
Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд Монголын 12 тамирчин өрсөлдөж байна | ||
Үзсэн: 518 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.