МЭӨ 27 онд: Гайус Юлий Цезар Октавианусын нэрийг Ромын сенат Августус гэж нэрлэв. Ромын эзэнт гүрнийг тэр энэ мөчөөс эхлэн захирах болсон юм.
1492 онд: Испанийн аугаа хатан хаан I Исабелла Испани хэлний хэл зүйн дүрмийг анх удаа боловсруулав.
1547 онд: Оросын эзэнт гүрний хаан ширээнд олноо "догшин" хэмээн алдаршсан IV Иван суужээ.
1605 онд: Испанийн Мадрид хотод Мигель де Сервантесын "Дон Кихот" зохиолын тэргүүн дэвтэр хэвлэгдэв.
1862 онд: Их Британид уурхай нурсаны улмаас 200 насанд хүрсэн хүн, 4 хүүхэд амиа алджээ. Ослоос хоёр хүн зугтаж амжсан бөгөөд Лондонд энэ талаар мэдэгдэж байжээ. Улмаар Их Британид уул уурхай болон хөдөлмөрийн нас, эрхлэлтийг зохицуулсан хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэлжээ.
1909 онд: Британийн аялагч эрдэмтэн Эрнест Шаклтоны экспедиц өмнөд туйлаас соронзон орон байдаг болохыг илрүүлжээ.
1969 онд: ЗХУ-ын Союз 4 болон Союз 5 хөлөг задгай сансарт нэг нэгэндээ ачаа зөөж хийн, сансарын нисгэгчид нь задгай сансарт ажиллаж, дэлхийн сансар судлалын түүхэнд шинэ хуудас нээв. Мөн дэлхийг тойрох анхны хиймэл дагуул болсон юм.
1991 онд: Холбоотон гүрнүүдийн цэргийн анги нэгтгэл Ирак улсад нэвтэрч, "Персийн булангын дайн" эхлэв.
2001 онд: АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон, Теодор Рузвелтийг нас барснаас бараг 100 жилийн дараа "Хүндэтгэлийн медал"-иар шагнах зарлиг гаргажээ. Түүнийг Испани-Америкийн дайнд гарамгай гавьяа байгуулсан гэж үзэн шагнахаар болсон байна.
2002 онд: НҮБ-ын Аюулгүй зөвлөл Аль Кайда, Талибан хөдөлгөөний эсрэг үйл ажиллагаа явуулах болсноо зарлаж, Осама бин Ладеныг аюултай хүнээр тооцов.
2016 онд: Буркина Фасо улсын нийслэл Уагадугу хотын зочид буудал, ойролцоо орших ресторанд зэвсэгт этгээдүүд халдаж, 126 хүнийг барьцаалав. Олон цаг үргэлжилсэн ажиллагааны дүнд ихэнхийг нь суллаж чадсан ч 23 нь амиа алджээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд... | ||
Үзсэн: 385 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.