Шууд Chart

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа

2025-01-15 17:50:45

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс үргэлжлүүлэн бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков ардчилсан Үндсэн хуулиа баталсан 33 жилийн ойн баярын мэндийг УИХ-ын даргад дэвшүүллээ. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд хийсэн яриа хэлэлцээ болон Засгийн газрын хоорондын тохиролцоог хэрэгжүүлэхэд УИХ-ын зүгээс анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентад залуу болон эмэгтэй гишүүд олон байгаа нь цаашид хоёр орны залуучууд, эмэгтэйчүүдийн харилцаа холбоог бэхжүүлэх өргөн боломжтойг онцлов.

Талууд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Иргэн Ахмад Дайчин Б Баясгалан Дорнод [127.0.0.xxx] 2025-01-15 19:53
Мөнхийн хөрш ОХУ тай бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь монгол улсын хөгжил дэвшилд сайн нөлөө үзүүлнэ.ОХУ бол монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолоо харийн түрэмгийлэгчдээс хамгаалахад үнэлж баршгүй өгөөмөр тусламж үзүүлснийг түүх гэрчлэнэ Монголын ард түмэн ч сайн мэдэж хүндэтгэж байдаг.2025 онд Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой тохионо.Монгол Орос улс засгийн газрын хүрээнд тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна.Монгол Оросын баатарлаг арми цэрэг эрсийн байгуулсан гавьяаг олон нийтэд олон улсад өргөн сурталчилсан олон талт арга хэмжээ зохион явагддаг уламжлалаа хадгална гэдэгт итгэлтэй байна.Монголын ахмад дайчид Оросын ялгуусан арми баатарлаг цэрэг эрсийн хүнлэг чанар эрэлхэг зориг тэвчээр хатуужил байлдах чадварыг өндрөөр үнэлж бахархаж ирснийг онцлон дурдахыг хүсэж байна.1939 оны Халхын голын дайн болсон Дорнод аймгийн иргэд ахмад дайчид бид ОХУ түүний ялгуусан зэвсэгт хүчин баатарлаг цэрэг эрсийг үеийн үед мөнхөд хүндэтгэн дурсаж байх болно.Спасибо.

Бидэнтэй нэгдээрэй