Шууд Chart

Захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн биелэлт 50 хүрэхгүй хувьтай байна

2025-01-16 10:21:04

Захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн биелэлт улсын хэмжээнд 50 хүрэхгүй хувьтай байна.

Биелээгүй шүүхийн шийдвэрийн дийлэнх нь ажилтныг ажилд нь буцаан томилох тухай шүүхийн шийдвэрийг захиргааны албан тушаалтан биелүүлэхгүй байх тохиолдол эзэлж байна.

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн шинэчлэлд шүүхийн шийдвэр гарч ажилд нь буцаан томилохоор болсон ажилтныг ажилд нь эргүүлж аваагүй тохиолдолд, тухайн төрийн захиргааны албан хаагчаас ажилтны ажилгүй байх хугацааны цалин болон эрүүл мэнд, нийгмийн даатгалыг шимтгэлийг гаргуулах заалт оруулна гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн яриаг сонсгоё. 


Захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн биелэлт 50 хүрэхгүй хувьтай байна  
Үзсэн: 259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй