Шууд Chart

Эрдэмтдийн орон тооны бус зөвлөл байгуулагдлаа

2025-01-16 12:35:00

Монгол Улсын Шадар сайд, "Шинэ хоршоо" хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайханы тушаалаар Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн орон тооны бус зөвлөл байгуулагдлаа.

Тус зөвлөл нь их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын төлөөлөл, холбогдох төрийн байгууллагын албан хаагч нараас бүрдсэн нийт 19 гишүүнтэй.

Эрдэмтдийн орон тооны бус зөвлөл нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Үүнд:

  • Олон улсын байгууллагаас ногоон зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулах;
  • Олон улсын шаардлага хангасан стандартад нийцсэн бүтээгдэхүүний өртгийн сүлжээ, үнэлэмжийг өсгөж үр өгөөжийг үнэлэх, зөвлөмж гapгax;
  • Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын суурь дэд бүтцийг бий болгох дундын хоршооны бүтэц, загварыг боловсруулах;
  • Анхан шатны хоршоодыг үйл ажиллагааны төрөл, газарзүйн байршил, нөөцөөс хамааруулан байршил, төлөвлөлтийн зураглалыг боловсруулна гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Эрдэмтдийн орон тооны бус зөвлөл байгуулагдлаа  
Үзсэн: 330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй