Өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлсэн жагсаалын үед гарсан зөрчлүүдэд ямар арга хэмжээ авсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээллээ өглөө. Тэрбээр “ Эрх чөлөөний эвсэл намаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлж, жагсаал цуглаан зохион байгуулах талаар албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуг Сүхбаатар дүүргийн Засаг даргыг үүргийн түр орлон гүйцэтгэгч Өнөрцэцэг хариуг хүргүүлсэн байна.
Ингээд энэ сарын 11-ны өдөр жагсаал цуглаан Сүхбаатар талбайд зохион байгуулагдсан. Энэ өдрөөс хойш цагдаагийн байгууллагад жагсаал цуглаантай холбоотой 13 гэмт хэрэг зөрчлийн гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй долоон гомдол мэдээлэл, зөрчлийн шинжтэй зургаан мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Цагдаагийн байгууллагаас жагсаал цуглааны үеэр хүний эрхийг хангах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн арга хэмжээг авч ажилласан. Тухайлбал, хүний төвлөрөл ихтэй газар бага насны хүүхдээ дагуулсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн, насанд хүрээгүй хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг 199 иргэнд холбогдох журмын дагуу зөвлөгөө өгч, албаны машинаар гэрт хүргэх арга авсан. Мөн жагсаал цуглаан оролцож байгаа иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч байна.
Мөн энэ жагсаал цуглааны үеэр хууль бус үйлдлүүд гарсан. Тухайлбал цагдаагийн албан хаагчийн биед халдах, төрийн байгууллагын ажилтны савхан ясыг хугалсан, цагдааг шатнаас түлхэж унагаан гэмтээсэн зэрэг гэмт хэргийн шинжтэй хэргүүд гарсан ба холбогдогчийг шалгаж байна. Бага насны хүүхэдтэй эмэгтэйн тээврийн хэрэгслийг нь хаахад нь шаардлага тавихад түлхэж унагаасан зэрэг хэргүүдийг бүртгэж, зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна” гэв.
Г.Пүрэвдэлгэр: Жагсаал цуглаантай холбоотой 13 гэмт хэрэг, зөрчлийн гомдол мэдээлэл бүртгэгдсэн | ||
Үзсэн: 391 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.