“Хурд” хамтлаг 30 жилийнхээ ойн хүрээнд олон гэнэтийн бэлгийг сонсогчдодоо хүргэж буйн нэг нь бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Тодруулбал, “Хурд” хамтлаг “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.
“Хайрлагдсан эмэгтэй хамгаас илүү үзэсгэлэн төгс, эрхэмсэг. Хайрлаж, хайрлуулж яваа бүсгүйчүүддээ зориулав” хэмээн онцолсон “Бүсгүй” уянгын драмын кинонд жүжигчин Ариана буюу Г.Ариунболор, С.Ариунбямба нар гол дүрийг бүтээжээ.
Энэхүү уран бүтээл өнөөдрөөс эхлэн бүх кино театрын дэлгэцээр гарч эхэллээ.
“Бүсгүй” уран сайхны кино бүх кино театрын дэлгэцээр гарч эхэллээ | ||
Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.