Шууд Chart

Латин нотариатын холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

2014-09-11 14:04:54

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Олон улсын латин нотариатын холбооны Ерөнхийлөгч ноён Даниел Седар Сенгхорыг 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Д.Сенгхор Олон улсын латин нотариатын холбооны хөгжил, ололт амжилтын талаар танилцуулж цаашид Монголын Нотариатын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Монголын Нотариатын байгууллага Олон улсын латин нотариатын холбоотой хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлж ирснийг тэмдэглэхийн зэрэгцээ цаашид тус салбар дахь олон улсын туршлагыг судлах хийгээд боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Хууль зүйн яамны зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгааг цохон тэмдэглэв.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Латин нотариатын холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй