Шууд Chart

Монгол Улсад баригдах сумны үйлдвэрийн ажил эрчимжиж, дроны үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г БНТУ-тай хамтран боловсруулна

2025-01-18 12:18:32

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНТУ-д албан ёсны айлчлал хийж байна.
 
Айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тус улсын Батлан хамгаалахын сайд Яшир Гүлэртэй уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх өргөн сэдвээр санал солилцлоо.
 
БНТУ-ын дэмжлэгтэйгээр Монгол улс Сумны үйлдвэртэй болох ажил шийдэгдсэн. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулахад Яшир Гүлэр сайд онцгой анхаарч, өөрийн биеэр манай улсад уг үйлдвэрийн нээлтэнд оролцохоор боллоо.
 
Мөн БНТУ-ын Батлан хамгаалахын яамтай хамтран Монгол Улсад Дроны үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г боловсруулахад хамтран ажиллахаар ярилцлаа.
 
БНТУ бол Дэлхийн нийт дрон үйлдвэрлэлийн 60 хувийг хангадаг төдийгүй том дрон үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг улс орнуудын нэг юм.
 
Түүнээс гадна БНТУ-аас Монгол Улсын Зэвсэгт хүчинд үзүүлдэг “Санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлэх хөтөлбөр” 2016 онд зогссон. Уг хөтөлбөрийг эргэн сэргээхэд анхаарч, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцож, тус улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцах цэргийн сургуулийн суралцагчдын тоог нэмэгдүүлэхээр боллоо.

Монгол Улсад баригдах сумны үйлдвэрийн ажил эрчимжиж, дроны үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г БНТУ-тай хамтран боловсруулна   
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-20 11:44
Сайн байна. Сумны үйлдвэр, дроны үйлдвэр дараад нь Калашниковын автоматтай дүйцэх зэвсэг үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. АНУ д түүнтэй дүйцэх олон сайн зэвсэг байгаа аль нэгийг нь үйлдвэрлэх зөвшөөрөл хүсэх хэрэгтэй.Украйны дайнд орсын довтолгоог няцаахад туркийн баярактар маш үр дүнтэй байсан украйныг аварсан гэж хэлж болно.Хаа очиж энэ ховдын Бямбацогт монголын төлөө гэсэн юм хийж байгаа харагдах юм. Бусад нь ч мэдэхгүй сэдсэн ажил болгонынх нь цаана урд зүгийн хавханд хийх бодлого зухалзаад байх болж. Уг нь ховдын хөх харчуул монголын төрд үнэнч зүтгэж ирсэн эх орончид байдаг юм шүү. Монгол улс үүрд мөнх бандан бадрах болтугай!
Зочин [127.0.0.xxx] 2025-01-18 15:17
Зөв шүү

Бидэнтэй нэгдээрэй