Шууд Chart

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай удирдлагаар хангах штабт ажиллаж байна

2025-01-18 13:19:08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,  салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах штабт ажиллаж байна.

Шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрэмбэлэх, нийслэлийг орон сууцжуулах бодлого, арга хэмжээ, ДЦС-5-ыг байгуулах ажлын явц, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна.

Хуралдаанд УИХ-ын зарим гишүүд, Засгийн газрын сайд нар, Улаанбаатар хотын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай удирдлагаар хангах штабт ажиллаж байна  
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-18 17:35
МУ-ын анхны Ерөнхийлөгч өнгөрчөөд байхад ганц эмгэнэл мэдээ ч байдаггүй наасан арай ч дээ
Зочин [127.0.0.xxx] 2025-01-18 13:49
Одоо утаа дэндэж бнаа арга хэмжээ яаралтай авахгүй бол болохгүй байхаа яномтойбаяр гишүүн би утааны талаар арга хэмжээ авч болж бна гэхэд яагаад зөвшөөрөөгүй юм бол одоо сонгогдсон улс юу хийж байгаа нь тодорхой биш бнаа хийж байгаа ажил нь харагдахгүй бна өдөр хоног өнгөрөөд л бна шүү

Бидэнтэй нэгдээрэй