Шууд Chart

Зудын гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог улам сайжруулах шаардлагатай

2025-01-19 15:06:02

Сүүлийн 70 гаруй жилд манай оронд 13 удаагийн зудын улмаас 45 сая толгой мал хорогдсон байна.

2010 онд нийт малын 20 гаруй хувь хорогдож, 8.6 мянган малчин өрх малгүй болж, 30 гаруй мянган малчин өрх нийт малынхаа тал хувийг алдаж байжээ.

Түүнчлэн зудын гамшгаас үүсэх хохирлын хэмжээ эдийн засгийн дундаж үнэлгээгээр 2016 онд 18 тэрбум төгрөгт, 2024 онд 1.4 орчим их наяд төгрөгт хүрчээ.

Энэ нь зудын гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог улам сайжруулах шаардлагатайг харуулж байгаа юм.

“Үндэсний давхар даатгал” компанийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлант ингэж ярилаа.

Засгийн газраас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцэхээр дэмжсэн.

Намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд хөдөө орон нутаг, тойрогтоо ажиллаж, энэ хуулийн төслийг малчдад танилцуулан, тэдний санал бодлыг сонсохоор төлөвлөж байна. 


Зудын гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог улам сайжруулах шаардлагатай  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй