Дэлхийн хэрэглэгчдийн мөнгө хайрлахгүй авдаг тансаг хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад хонь, үхрийн мах дээгүүрт ордог байна.
Сайн чанарын үхрийн мах 1 кг тутамдаа 200-500 америк доллар хүрч байна.
Иймээс манай малчид олон улсын стандартад нийцсэн мах бэлтгэх, ингэхийн тулд малаа эрчимжүүлж, эрүүлжүүлэх шаардлагатай.
Тал дүүрэн малыг боломж, хөрөнгө болгосноор улс орны эдийн засгийн хүчин чадал ч тэлнэ гэж Эдийн засагч, судлаач Д.Ангар ярилаа.
Зөвхөн намар, өвөл мах бэлтгэх бус, жилийн 4 улиралд тасралтгүй мах бэлтгэх шаардлагатай.
Энэ хэрээр малчид, махны үйлдвэрүүдийн ашиг орлого өснө.
Энэ салбарын хөгжлийн ганц түлхүүр нь экспорт. Үүнийг дагаж олон боломж нээгдэнэ гэж тэрбээр мөн хэллээ.
Жилийн 4 улиралд тасралтгүй мах бэлтгэх шаардлагатай байна | ||
Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.