Увс аймаг бүсчилсэн хөгжлийн хүрээнд таван том төсөл хэрэгжүүлнэ.
Тухайлбал, баруун таван аймгийг гурил, тэжээлээр хангахаар зорьж байна.
Мөн чацарганы үйлдвэрлэлээ өргөжүүлэхээс гадна гангын үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал хэллээ.
Засгийн газраас баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс” болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн.
Бүсийн хөгжлийн чуулганыг ирэх гуравдугаар сараас өмнө зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү чуулганаар 2040 он хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах юм.
Увс аймаг бүсчилсэн хөгжлийн хүрээнд 5 том төсөл хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.