Шууд Chart

Хөвсгөл нуурт хар хил гарчээ

2025-01-19 11:58:02

Хөвсгөл нуурын зарим хэсэгт хар хил гарчээ. Тодруулбал, Ханх сумын төвөөс урд зүгт "Арван гурван овоо" гэдэг газраас "Хирвэсийн үзүүр" гэдэг газар хүртэл хар хил гарсан байна. Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг юм байна. Тиймээс Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Хөвсгөл нуурт хар хил гарчээ  
Үзсэн: 493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй