Шууд Chart

Монгол, Туркийн төмөр замын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2025-01-19 19:21:07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн Төрийн айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж, 2004 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд өрнөж ирсэн хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-д хүргэсэн онцгой айлчлал боллоо гэж дүгнэж байна.

Ингэснээр манай улс 9 улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо.

Айлчлалын үеэр Монгол, Туркийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улс болон Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Тухайлбал Уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай 2 улсын яамд хоорондын эрмэлзлийн бичигт гарын үсэг зурсан. Энэ баримт бичгийн хүрээнд талууд нүүрс олборлолт, цэвэр нүүрсний технологи, уурхайн аюулгүй ажиллагаа зэрэг чиглэлээр мэдлэг, технологи, туршлага солилцон, хамтарсан төсөл, салбарын чадавхыг бэхжүүлэх боломж бүрдэж байна.

Мөн Зам, тээврийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, дэд бүтцийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар төмөр замын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

Европын орнуудаас Туркээр дамжин, манай улс руу болон эсрэг чиглэлд төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал нээх боломжийг судалж, төмөр замын тээврийн салбарт хэрэгжиж буй болон хэрэгжих бүтээн байгуулалтын төсөлд хамтрах, төмөр замын олон улсын коридоруудыг хөгжүүлэхэд туршлага, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы яриаг сонсгоё. 


Монгол, Туркийн төмөр замын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ   
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй