Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Халх голын сав газраар цас орно.
2025 оны 01-р сарын 19-ний 20 цагаас 2025 оны 01-р сарын 20-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон голын сав газраар, өдөртөө Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 26-31 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 21-26 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө голын хөндийгөөр 15-20 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
2025 оны 01-р сарын 21-нээс 01-р сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолой, говийн бүс нутгаар зарим үед секундэд 18-20 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн | ||
Үзсэн: 524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.