Ес дэх удаагийн Азийн Өвлийн Наадам БНХАУ-ын Харбин хотод 2025 оны 02 дугаар сарын 07-ноос 14-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Тэд өмнө нь 1996 онд Азийн Өвлийн Наадмыг мөн зохион байгуулагдаж байгаа билээ.
Азийн Өвлийн Наадам нийт 11 спортын 64 төрлөөр зохион байгуулагдана. Үүнд уулын цана, биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, фристайль цана, хоккей, шорт трек, тэшүүр, снөүборд, цанаар авирах гэсэн спортууд багтаж байна. Цанаар авирах спорт анх удаагаа Азийн Өвлийн Наадмын хөтөлбөрт багтсан.
Ази тивийн нийт 34 орны 1500 гаруй тамирчид энэ удаагийн наадамд оролцохоор болсон нь өмнөх наадмуудын оролцогчдын тоог давж байгаа аж. Энэ удаагийн наадамд биатлон, тэшүүр, шорт трек, уран гулгалт, кёрлинг, уулын цана, гүйлтийн цанын спортоор өрсөлдөнө
“Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монголын 80 тамирчин өрсөлдөнө | ||
Үзсэн: 445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.