Шууд Chart

Бэлэн орон сууцны төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ

2025-01-19 14:47:00

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам Дэлхийн банктай хамтран иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хамтран судалгааны ажлыг хийж, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцжуулах арга хэмжээнд үнэлэлт, дүгнэлт өгсөн.
 
Судалгааны ажлаас гэр хорооллын иргэдэд чиглэсэн орон сууцжуулах тусгай хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх, одоогийн явж буй Ипотекийн зээлийн хөнгөлөлтийг зорилтот бүлэгт нь хүргэхийн тулд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа.
 
Иймд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас санаачлан боловсруулж буй Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндэсний орон сууцны тухай хуулийн төслүүдийг боловсруулахад Дэлхийн банкнаас техник туслалцаа үзүүлэх талаар санал гаргалаа.
 
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хөдөө, орон нутгийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг улс, орон нутгийн төсвөөр шийдвэрлэсэн, бэлэн байгаа орон сууцны төслүүдийн санхүүжилтийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх талаар хамтарч ажиллах санал өглөө гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ. 
 

Бэлэн орон сууцны төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ  
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй