Судалгаагаар агаарын чанарын хүхэрлэг хийн хэмжээ стандарт хэмжээнээс гурав дахин, азотын давхар исэл 1.4 дахин, PM 2.5 жилийн дундаж агууламж нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс долоо дахин их гарчээ.
Энэ нь хүн амын дунд өвчлөл үүсэх эрсдэлийн шалтгаан болж нас баралт, хөгжлийн бэрхшээлд хүргэх хүчин зүйлийн нэг болж байна гэж судлаачид үзсэн.
Тиймээс агаарын бохирдлыг бууруулах богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, хяналтыг сайжруулах хэрэгтэй гэж ХЭҮК-ын дарга Д.Сүнжид хэллээ.
Д.Сүнжид: Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө боловсруулж, хяналтыг сайжруулах хэрэгтэй | ||
Үзсэн: 286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.