Шууд Chart

“Хүүхдээс хүүхдэд” төсөл хэрэгжиж байна

2025-01-20 10:19:29

Дархан-Уул аймагт тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан “Хүүхдээс хүүхдэд” төсөл хэрэгжиж эхэллээ.

Төслийг “Од” сургуулийн ахлах ангийн сурагчид, 7-р цэцэрлэгийн багш нартай хамтран хэрэгжүүлж байна.

Тухайлбал, цэцэрлэгт хамрагдах боломжгүй 20 гаруй хүүхдэд гэрээр асаргаа сувилгаа үзүүлэх, хичээл заах, эцэг, эхэд нь туслах зэрэг сайн дурын ажил юм.

Цаашид төслийг үргэлжлүүлэн зөвхөн сурагчдаас гадна оюутнуудыг хамруулахаар төлөвлөжээ.

Дархан-Уул аймгийн 7-р цэцэрлэгийн эрхлэгч н.Энхжаргал, "Од" цогцолбор сургуулийн сурагч н.Халиун нар ярьж байна. 


“Хүүхдээс хүүхдэд” төсөл хэрэгжиж байна   
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй