Стандартчилал хэмжилзүйн газраас “Хөдөлмөр аюулгүй байдлын стандартыг аж ахуй нэгж, үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагууд зохих журмын дагуу мөрдөхгүй байна, түүнд хяналт тавьдаг байгууллага ч сул ажиллаж байна” хэмээн мэдэгдлээ.
Стандартчилал хэмжилзүйн газар хөдөлмөр аюулгүй байдлын тал дээр зөвхөн баталж гаргахаас өөр ямар үүрэгтэй, хэрхэн ажилладаг нь тодорхойгүй байна.
Тэр дундаа барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал чухал боловч үүнийг ажил хэрэг болгож мөрдөөгүйгээс олон осол, доголдол гарч байгаа юм.
Харин манай улсын барилгын салбарт ямар стандарт хэрэгжиж байгаа талаар Стандартчилал хэмжилзүйн төвийн Техникийн зохицуулалтын хэлтсийн Хөдөлмөр аюулгүй ажиллагааны стандарт хариуцсан мэргэжилтэн н.Эрдэнэчулуунаас тодрууллаа.
Хөдөлмөр аюулгүй байдлын стандартыг хангаж ажиллахыг үүрэг болголоо | ||
Үзсэн: 1773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.