Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сарын 15840 төгрөг болж нэмэгдэнэ.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг шинэчлэн баталсны дагуу энэ тарифыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөх юм.
Ингэхдээ шимтгэлээ өөрсдөө хувиараа төлдөг иргэд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тооцон төлөхөөр зохицуулсан байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн н.Номин-Эрдэнийн яриаг сонсгоё.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “Хэрэглэгчтэй харилцах төв” иргэдэд даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг 1800-1363 лавлах утсаар өгч байна.
Мөн 20 гаруй ЭМД-ын үйлчилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлж байна.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сарын 15840 төгрөг болж нэмэгдэнэ | ||
Үзсэн: 472 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.