1535 онд: Францын протестант шашинтнууд Парист орших Нотре Дамын сүмийг шатаажээ.
1720 онд: Швед-Пруссын хоорондох Стокгольмын гэрээнд хоёр тал гарын үсэг зурав.
1793 онд: Францын Үндэсний зөвлөл хуучин хаан XVI Луй хааныг улс эх орныхоо өмнө буруутай гэж үзэн цаазаар авах шийдвэр гаргажээ.
1925 онд: Албани улс тусгаар тогтнолоо зарлав.
1954 онд: Дэлхийн хамгийн анхны цөмийн зэвсэг тээсэн хөлөг онгоц АНУ-ын зэвсэглэлд нэвтэрчээ.
1961 онд: Өмнөд Африкийн Фрий Стейт мужийн Колбрүүк нүүрсний уурхай нурав. Тэнд байсан 435 уурхайчин бүгд аврагджээ.
1981 онд: Их Британийн Умард Ирландын Данмарри хотод ДеЛорин компани домогт DMC-12 загвараа угсарч эхлэв.
2003 онд: Мексикийн Колима мужид 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, 29 хүн амиа алджээ. Ойролцоогоор 10 гаруй мянган хүн орох оронгүй болсон байна.
2011 онд: Албанийн нийслэл Тирана хотод Засгийн газраа эсэргүүцсэн иргэд жагсав. Жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал болж, улмаар цагдаа нар гал нээн дөрвөн хүн амиа алджээ.
2017 онд: АНУ-ын 400 хот, дэлхийн 160 гаруй хотод Дональд Трампыг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаал нэгэн зэрэг зохион байгуулагдаж байв.
Энэ өдөр дэлхийн түүхэнд... | ||
Үзсэн: 334 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.