Шууд Chart

100 буудалт даамын Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэгүүд тодорчээ

2025-01-21 09:16:44

Монголын даамын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 100 буудалт даамын Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болж, шилдэгүүдээ шалгарууллаа. Тэмцээнд  12 аймаг, нийслэл, дүүргийн эмэгтэй 42, эрэгтэй 54 тамирчин оролцжээ.  

Эрэгтэй ангилалд  Томужин клубын тамирчин CMF Ц. Цолмон тэргүүлж, Алтанхүү клубын тамирчин СМ Т. Энхсүлд мөнгөн медаль хүртэж, Орхон аймаг Алтанхүү клубын тамирчин CMF Б. Сүхбат хүрэл медалийн эзэн болж ,дараагийнхаа тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Эл ангилалын шагналт байранд Сонгодог байрлал клубын тамирчин ДМ М. Дөлхүслэн, Томужин клубын MF А. Дашчирэв нар шалгарсан байна.

Харин эмэгтэй ангилалд Хан Уул дүүргээс оролцсон MFF Н. Лхагвадолгор алтан медаль авч, Сонгодог байрлал клубын тамирчин CMFF Отгонсүрэн мөнгөн медаль, Томужин клубын тамирчин CMFF Ц. Цацрал хүрэл медалийн эзэн болжээ . Шагналт байранд 17 дугаар сургуулийн сурагч СМ Ч. Гоомарал, Хийморь хөлөг клубын MFF Д. Наранмишээл нар орсон байна.

Тус тэмцээнээр Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилго тэмцээнд оролцох тамирчдыг шалгаруулах. Мөн 2025 оны насанд хүрэгчдийн улсын аваргын хагас шигшээд оролцох өсвөр үе, залуучуулын бэлтгэлийг хангах зорилготой аж.

 

 

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

100 буудалт даамын Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэгүүд тодорчээ  
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй