Зээлийн батлан даалтын сан 3700 орчим хоршооны 11974 малчинд нийт 290 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ.
Ховд, Баянхонгор, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв зэрэг найман аймгийн 90 гаруй сумын 1129 хоршооны зээлийн зарцуулалтад хяналт, мониторинг хийсэн.
Энэ мэдээллээр малчин хоршоологчдын 72.1 хувь нь үржлийн мал худалдан авч малынхаа үүлдэр угсааг сайжруулсан гэжээ.
Мөн 15.2 хувь нь малын хашаа, хороо, саравч худалдан авах, шинээр барих, 12.6 хувь нь бусад чиглэлээр зээлээ үр дүнтэй зарцуулжээ.
Зээлийн батлан даалтын сан малчдад 290 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ | ||
Үзсэн: 313 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.