Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн

2025-01-21 14:37:57

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нэгдүгээр сарын 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.


2025 оны 01-р сарын 21-ний 20 цагаас 2025 оны 01-р сарын 22-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 32-37 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 25-30 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 21-26 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр 20-25 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг, Ерөө голын хөндийгөөр 14-19 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 хэмийн хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэмийн дулаанаас 1 хэмийн хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.


2025 оны 01-р сарын 23-наас 01-р сарын 27-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 23-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд нутгийн зарим газраар, 25, 26-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн   
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй