Монгол Улс Испани, Бразил зэрэг улсад Элчин сайдын яам нээхээр төлөвлөж байна.
Монгол иргэд цөөн тоогоор оршин суудаг, хоёр талын улс төр, хүмүүнлэгийн харилцаа сул, төрийн зарим үйлчилгээг цахим сүлжээгээр явуулах боломжтой гэж үзэн, 2016 онд Бразил болон Индонезэд байсан Элчин сайдын яамдыг татан буулгасан байдаг.
Тэгвэл энэ жил Бразил, Испани зэрэг улсад Элчин сайдын яамаа нээхээр төлөвлөж байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцоллоо.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 34 улсад манай улсын Элчин сайдын яам, 50 гаруй дипломат төлөөлөгчийн газар ажилладаг.
Түүнчлэн энгийн паспорттай иргэд 30 оронд, албан болон дипломат паспорттай иргэд 66 оронд визгүй зорчиж байна.
Монгол Улс Испани, Бразил зэрэг улсад Элчин сайдын яам нээхээр төлөвлөж байна | ||
Үзсэн: 634 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.