Шууд Chart

“1X-BET" бооцоот тааврын сайтаар дамжуулан хувь авдаг 100 гаруй иргэнийг шалгаж байна

2025-01-21 16:05:49

Цагдаагийн байгууллагаас “1X-BET" цахим бооцоот тааврын сайтаар дамжуулан иргэдийн бооцооны мөнгийг татдаг, хувь авдаг агент гэх 100 гаруй иргэнийг тогтоон шалгаж байна.

“1X-Bet” нь Кипр улсад бүртгэлтэй, хууль бус үйл ажиллагаа явуулдаг, садар самууныг дэмждэг гэж үзэн, Их Британи улсад үйл ажиллагаа явуулахыг хориглосон, Нидерландад дампуурлаа зарлаад байгаа бооцоот тааврын цахим сайт юм.

Тухайн сайт нь манай улсад үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл аваагүй. Иргэд онлайнаар бооцоо тавьж тоглодог. Одоогоор иргэдийн бооцооны мөнгийг татаж, хувь авдаг агентуудыг урьдчилсан байдлаар тогтоон, шалгаж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч н.Баярбилэгийн яриаг сонсоно уу. 


“1X-BET" бооцоот тааврын сайтаар дамжуулан хувь авдаг 100 гаруй иргэнийг шалгаж байна   
Үзсэн: 341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй