Манай улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийн улс орнуудаас 52-т орж, харин нас баралтаар тэргүүлж байна гэх судалгаа бий.
Энэ өвчний нэг шалтгаан нь “утаа” болохыг олон улсын эрдэмтдийн хийсэн судалгаанаас харж болохоор байна.
Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг “Элэгний 4 хорт хавдар тутмын нэгээс нүүрсний шаталтаас үүсдэг шинэ төрлийн мутац илэрсэн. Иймээс агаарын бохирдол элэгний хорт хавдар үүсэхэд нөлөөлж байна уу” гэсэн шинэ судалгаа гарсан гэж онцоллоо.
Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Г.Ганзоригийн яриаг сонсгоё.
Энэ сэдвээрх дэлгэрэнгүйг “Агаарын бохирдол-Хүний эрүүл мэндэд” 8-11 хөтөлбөрөөс сонсоорой.
Б.Ганзориг: Элэгний 4 хорт хавдар тутмын нэгээс нүүрсний шаталтаас үүсдэг шинэ төрлийн мутац илэрсэн | ||
Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.