Шууд Chart

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тогтоол хүнс, хөдөө аж ахуйн салбарт өгөөжөө өгч байна

2025-01-21 16:38:23

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тогтоол хүнс, хөдөө аж ахуйн салбарт өгөөжөө өгч байна.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хороо өнөөдөр хуралдаж, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийн талаар салбарын яамны мэдээлэл сонслоо.

Төрийн тэргүүний санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, бүс нутагтаа хүнс экспортлогч орон болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Тогтоол хэрэгжсэн 2 жил гаруй хугацаанд тодорхой ахиц, үр дүн гарчээ.

Тухайлбал, үйлдвэр цех шинээр бий болж, үйлдвэрлэлээ өргөтгөн, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж, хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тус тогтоол өгөөжөө өгч байна. Тогтоолын хүрээнд 5 зорилт 114 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр яам дангаараа 90 орчим, бусад яамтай хамтран хэрэгжүүлэх 20 орчим арга хэмжээний хэрэгжилт 70 орчим хувьтай гарчээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ингэж ярилаа.

Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар арилжааны банкаар дамжуулан 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийтдээ 1.2 их наяд төгрөгийн Эргэлтийн болон Хөрөнгө оруулалтын зээлийн 3100 гаруй аж ахуйн нэгж, иргэнд олгосон байна.

Зээлийн ашиглалт 98 хувьтай, нийт зээлийн хүсэлтийн 50 хувийг шийдвэрлэсэн тоон мэдээ гарчээ.

Нийт зээлийн 60 гаруй хувийг хүнсний боловсруулах болон сав, баглаа боодол, 30 хувийг газар тариалан, 8 хувийг мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгожээ.


Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тогтоол хүнс, хөдөө аж ахуйн салбарт өгөөжөө өгч байна  
Үзсэн: 494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй