
Error loading player: No playable sources found
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх БНТУ-д Төрийн айлчлал хийх үедээ дрон үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудтай танилцаж хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан.
Уг ажлын хүрээнд Туркийн "Байкар" компанийн дэд захирал М.Килинч тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулах судалгааны ажлыг эхлүүлж байна.
Бидний хувьд нисгэгчгүй нисэх төхөөрөмж-дроныг батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнээс гадна:
- онцгой байдал, байгалийн гамшиг тохиолдсон үед мэдээлэл цуглуулах, тандалт хийх, гамшигийн цар хүрээ, хохирлыг тогтоох,
- улсын хил хамгаалалт, улсын онцгой объектуудад эргүүл, хяналт хийх,
- уул уурхайн салбарт геодези, геофизикийн зураг авалтад ашиглах,
- байгаль хамгаалах, хортон шавьжтай тэмцэх, газрын зураг, кадастрын үйл ажиллагаанд зэрэг олон төрлөөр ашиглах, хэрэглэх боломжтой байх, ийм төрлийн дрон хамтарч үйлдвэрлэдэг байх чиглэлийг хамтарсан ажлын хэсэгт өглөө.
"Байкар" компанийн хувьд олон зорилгот дрон үйлдвэрлэх талаар маш их туршлагатай, салбартаа тэргүүлэгчдийн нэг бөгөөд холбогдох судалгаа ТЭЗҮ-г богино хугацаанд хийж дуусгахаа илэрхийлжээ.
Дроны үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэллээ | ||
Үзсэн: 580 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.